Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ЭРЧИМТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар болон “Цасны хачир” ХХК-тай хамтран 03 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн 2, 3, 4, 7 дугаар хорооны нийт 80 км газарт мананцар үүсгэгч том оврын 2 авто машинаар ариутгал, халдваргүйтгэл хийгдлээ.


Мөн авто машин хүрэхгүй газарт “Цасны хачир” ХХК-ийн гар ариутгалыг дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд байгаа хүүхдийн тоглоомын талбай, хогийн бункер, автобусны буудалд үргэлжлүүлэн хийлгэж байна.
Ариутгал, халдваргүйтгэлийн чанар, үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өөрийн биеэр танилцан, зарим үүрэг чиглэлүүдийг өгч ажиллалаа.

Үргэлжлүүлэн “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/99 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн 8 хорооны гэр хорооллын айл өрхийн хашаа, нүхэн жорлон, бохирын цооногт “Нандин өргөө” ХХК-иар халдваргүйтлийн ажлыг хийж эхлүүлээд байна.
03 дугаар сарын 31-ний өдөр л гэхэд 1 дүгээр хорооны 932 айл өрхийн хашаанд ОХУ-д үйлдвэрлэсэн ДП-2 нэрийн 0,05%-ийн хлорын агууламжтай бодисоор ариутгал хийсэн бөгөөд хуваарийн дагуу халдваргүйтгэлийн ажил үргэлжилнэ.


Иймд иргэд та бүхнийг иргэний үүргээ биелүүлэн хашаа хороо, орчны хог цэвэрлэгээг хийж гүйцэтгэхийг уриалж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

 

Хуваалцах: