Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН "НОМТОЙ ХУДАГ"

Олон нийтэд "Номтой худаг" хэмээн алдаршсан Налайх дүүргийн гуравдугаар хорооны Нарангийн хэсэгт байрлах 28 дугаар худагт дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар очиж, ус түгээгч Б.Төртэй уулзлаа.


Тэрбээр 2015 оноос хойш энэ худгандаа ажиллаж эхэлсэн бөгөөд хүүхдийнхээ зөвлөсний дагуу гэртээ байгаа номнуудаа авч ирж ус авч байгаа хүүхэд, багачууд үйлчлүүлэгчиддээ өгч уншуулж эхэлсэн байна.
Дүүргийн Засаг даргын зүгээс номын санд нь дусал нэмж, зарим нэг уран зохиолын болон хүүхдийн номнууд өглөө. Мөн амны хаалтгүй иргэддээ тарааж өгөөрэй хэмээн амны хаалт хүлээлгэж өгөөд удахгүй орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худгийн нөөцийн усны савыг зэвэрдэггүй саваар солихоор болсон гэдгээ танилцуулсан юм.


Б.Төр хэлэхдээ: "2018 онд Засаг дарга танд танилцуулж хавтан ачуулж худгийнхаа урд талыг тохижуулсны хүчинд өнгөрсөн өвөл нуруугаа өвдтөл мөс цохисонгүй амар байлаа хэмээгээд удахгүй орчноо тохижуулахаар төлөвлөж байгаа гэв.


Ажиллаж, амьдарч байгаа орчин нөхцлөө илүү сайжруулахын тулд өөриймсөг сэтгэлээр хандан ажиллаж байгаа 3 дугаар хорооны "Номтой худаг"-ийн Б.Төрдөө ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуваалцах: