Налайх дүүрэг

10 ШАРЫН БАЙРНУУДЫН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

8 дугаар хорооны 48-67 дугаар байрны гадна дулаан, цэвэр ус, хэрэгцээний халуун усны шугамын шинэчлэлийн ажлыг 2019 оны 11 дүгээр сард гэрээ байгуулсан "Сагсай өргөө" ХХК гүйцэтгэхээр ажлаа эхлүүлээд байна.

Шугам сүлжээний ажлын үеэр шугамын нарийсалтай, халаалт доголддог хэсгүүдийн шугамыг өргөтгөх ажлууд тус тус хийгдэнэ.
Иймд иргэд та бүхнийг ус, дулааны хязгаарлалт хийх үед хүлээцтэй тэвчээртэй байж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг уриалж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

Хуваалцах: