Налайх дүүрэг

ТЭРЭЛЖИЙН БҮСЭД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖ УНТРААЛАА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэрэлжийн чиглэлийг зорих зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдлээ.
Хаврын хуурайшилтай цаг үед амрагчдын анхаарал болгоомжгүйгээс үүдэн ой хээрийн түймэр гарч байна.
Өнгөрөгч амралтын өдөр буюу 04 сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд 6 га газарт түймэр тархаж, нутгийн иргэд оршин суугчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч 4 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулж унтраалаа.

Ковид-19 цар тахлын тархалтын улмаас улсын Онцгой комиссын шийдвэрээр 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэн, иргэд та бүхнийг гэртээ байхыг уриалж байна.

Цар тахлын улмаас 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлыг хүндэтгэн, ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлье.
Хүн нэг бүрийн хариуцлага, сонор сэрэмж нэн чухал гэдгийг алхам бүртээ тунгаан бодож, анхаарал болгоомжтой байхыг САНУУЛЖ БАЙНА.

 

 

Хуваалцах: