Налайх дүүрэг

"GOOD NEIGHBORS" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН НАЛАЙХ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОН ШААРДЛАГАТАЙ ЭД МАТЕРИАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн ЗДТГ-т Шуурхай штаб байрлан 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бол Налайхт харьяалагдах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод цагдаа, онцгой, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг мэргэжлийн байгууллагын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, байнгын хяналт тандалт хийж байна. Мөн хороодын гудамж талбайд төрийн албан хаагчид хуваарийн дагуу эргүүл хяналтаар ажиллаж байна.
Ковид-19 халдварын эсрэг хүчээ нэгтгэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын үйл ажиллагааг дэмжин Good Neighbors ОУТББ-ын Налайх Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс 4,7 сая төгрөгний өртөг бүхий шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүллээ.
Эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай дуслын автомат шахуурга, бусад хэрэгцээтэй ад материалын дэмжлэг үзүүлж, аюулт цар тахал өвчний эсрэг хүчээ нэгтгэсэн Good Neighbors ОУТББ-ын Налайх Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: