Налайх дүүрэг
Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо өнөөдөр дахин нэгээр нэмэгдэж, нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна.
Ийнхүү өдөр ирэх тусам халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар “Маскаа зүүцгээе” аяныг 5-р сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
Иймд иргэд та бүхнийг гадуур явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

