Налайх дүүрэг
Дүүргийн 5 дугаар хорооны иргэн М.Энхтайван, П.Цэрэндолгор нар дүүргийн Засаг даргад хаяглан хороо болон дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг сайжруулах чиглэлээр санал хүсэлт ирүүлсэн.
Иргэдийн гаргасан санал санаачилгын мөрөөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар холбогдох хэлтэс албадын дарга нарын хамт 5 дугаар хорооны ажлын алба болон Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай онлайнаар хуралдаж, санал солилцож байна.

Иргэдийн гаргасан санал санаачилгыг дэмжин, эргэх холбоотой байж, хэрэгжүүлж ажиллах нь бидний үүрэг гэдгийг дүүргийн Засаг дарга онцлоод холбогдох байгууллагуудад санал хүсэлтийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

