Налайх дүүрэг

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛСАН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Нийслэлийн хэмжээнд 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулахаар шинэ журам батлагдан гарсан.
Энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан дүүргийн удирдлагуудтай цахимаар хурал хийж, мэдээлэл өглөө.
Цахим хуралд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ТЗУХ-ийн дарга М.Баттулга, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нар оролцсон юм.

Хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм байна.
Ингэхдээ зөвхөн батлагдсан журмын дагуу шаардлага тавьж, үүргээ хэрэгжүүлж ажиллана гэдгийг Ж.Батбаясгалан дарга онцоллоо.

 

Хуваалцах: