Налайх дүүрэг

НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ 18 ОРОН СУУЦНЫ ГАДНА ПАСАДНЫ ДУЛААЛГЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

Энэ онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт бүтээн байгуулалтын маш олон ажлууд хийгдэнэ.
Үүний нэг нь нийслэлийн ОНХС-ийн нэг тэрбум 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны гадна фасадны дулаалгын ажил хийгдэж эхлэх юм.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй удирдлагууд гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд бүх байрны пасад чанартай хийгдэхийн зэрэгцээ нэг ижил стандарттай байх ёстой гэдгийг онцоллоо.
Дүүргийн 2 болон 8 дугаар хорооны 42-47, 56-61, 63-67 дугаар байрны гадна фасадны дулаалгын ажил бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссаны дараа эхлэх юм.
Мөн 10 шарын байрнуудын шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил эхлэн хийгдэж байна.
Ингэснээр орон сууцнуудын дулаан хангамж эрс сайжирна гэж үзэж байна.

 

 

Хуваалцах: