Налайх дүүрэг
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргалаар ахлуулсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Тус ажлын хэсгийг дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл хүлээн авч уулзан, зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа.

"Нэг хот-Нэг стандарт" зорилтот жилийн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2020.04.06-ны өдрийн А/456 дугаар захирамжаар улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг стандартын дагуу чанартай гүйцэтгүүлэх зорилгоор 14 нэр төрлийн хотын стандартын баримт бичгийг боловсруулсан байна.
Тус товхимлыг дүүрэгт албан ёсоор хүлээлгэн өгч, хэрэгжүүлж ажиллах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Мөн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргалаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэгт баригдаж байгаа барилга байгууламж, орон сууцнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мөрдүүлэх дүрэм журам, зааварын хүрээнд ажиллахыг санууллаа.

