Налайх дүүрэг

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГЭЭР 4 ДҮГЭЭР ХОРООНД УС ТҮГЭЭХ БАЙР БАРИНА

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд "Усан хангамж сайжруулах худаг" байгуулахаар өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрээг үзэглэлээ.
Уг худгийг Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас дүүргийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх юм.
Ингэснээр алслагдсан 4 дүгээр хорооны нутагт шинээр ус түгээх байр барьж байгуулан, иргэдэд эрүүл, аюулгүй ундны усаар үйлчлэх, хүрэлцээг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Хуваалцах: