Налайх дүүрэг
НИТХТ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор хорооны хэсгийн ахлагч нар-Олон нийтийн цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэхээр болж, журам батлагдсан.
Тус журмын дагуу олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хорооны хэсгийн ахлагч нарт хувцас хэрэглэлийг ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ТЗУХ-ийн дарга М.Баттулга нар албан ёсоор гардуулан өглөө.

Өнөөдрөөс эхлээд "ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА" гэсэн хувцас, үнэмлэх бүхий албан хаагч танд дараах шаардлагуудыг тавьж ажиллаж эхэлнэ.
1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаяг зөрчилд хяналт тавих
2. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчилд хяналт тавих
3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон хогийн цэгт хаяхгүй байгаа зөрчилд хяналт тавих
4. Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татах эсхүл тамхи татах боломж олгож байгаа зөрчилд хяналт тавих
5. Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн зөрчилд хяналт тавих
6. Нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх
7. Гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх
8. Иргэдэд хотын соёл төлөвшүүлэх чиглэлүүдээр ИРГЭН танд шаардлага тавьж ажиллах юм.
#ХОТ_ХАМТДАА_ӨӨРЧИЛЬЕ.
#СОЁЛТОЙ_БОЛ_ГОЁ.




