Налайх дүүрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн дэд сайд, УОК-ын шуурхай штабын орлогч дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй ажлын хэсэг 04 сарын 20-ны өдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Ажлын хэсэг дүүргийн ЗДТГ-т байрлах 24 цагийн үйл ажиллагаатай Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, дүүргийн зүгээс коронавирусийн бэлтгэл, бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцлаа.


Засаг даргын орлогч, Ковид-19 урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн ахлагч Х.Анхбаяр болон өнөөдрийн шуурхай штабын жижүүрүүд холбогдох мэдээллийг илтгэн танилцуулсан юм.
Дараагаар нь Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагын үйл ажиллагаанаас гадна авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Хуваалцах: