Налайх дүүрэг
Дэлхий дахинаа тархаж, 170 гаруй мянган хүний амийг авч одсон Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжаа өрнүүлсээр байна.
Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор, профессор Б.Батцэнгэл өнөөдөр дүүргийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Энэ үеэр ковид-19 халдварын эсрэг хичээн ажиллаж буй албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж тус сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаараа амны хаалт-1000 ширхэг, гар ариутгагч-100 ширхэг, бээлий-200 ширхэг, нүүрний хаалт болон хамгаалалтын өмсгөл-20 ширхэг, дархлаа сайжруулах бэлдмэл-50 ширхэгийг бэлтгэн дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Халдварын эсрэг хүчээ нэгтгэн хандив тусламж өрнүүлсэн Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хамт олонд талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.
Дашрамд мэдээлэхэд Монгол улсад Коронавируст халдвар (2019-nCoV)-ын нийт 33 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар бүгд гадаад улс, орноос зөөвөрлөгдөн орж ирсэн.
Франц-1, Монгол-29, Турк-3. Одоогоор 8 хүн эдгэрээд байна.
Налайх дүүргийн хувьд төрийн албан хаагчид гудамж талбайд эргүүлээр ажиллаж байгаа бол ЗДТГ-т байрлах шуурхай штаб 24 цагаар хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.
Мөн хяналтын 2 цэгт цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн төвийн албан хаагчид хяналт, тандалт хийж ажиллаж байна.
Иргэд та бүхнийг анхаарал болгоомжоо сулруулахгүйгээр амны хаалтаа тогтмол зүүж, аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

