Налайх дүүрэг

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Манай байгууллага дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр боллоо.

“Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 онд анх туршилтаар хэрэгжүүлж, 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд сайн дураар ажиллах хүсэлт гаргасан өндөр настны тэтгэвэрт гарсан 194 хүнийг ажиллуулсан бол энэ жил хүүхэд хамгаалагчийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд цагдаа, цэрэг, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан 65 хүртэлх насны иргэдээс сонгон шалгаруулж, нийслэлийн 172 хороонд тус бүр нэг, 21 аймагт тус бүр хоёр, улсын хэмжээнд нийт 214 хүүхэд хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллуулах юм.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Хуваалцах: