Налайх дүүрэг
Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн хамт олон Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг болгон 1.800.000 төгрөгний дэмжлэг үзүүллээ.
Тус сургуулийн захирал Р.Цэдэндамбаа хамт олныхоо дэмжлэгийг дүүргийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ч.Раднаабазарт гардуулан өглөө.
Дэлхий нийтийг түгшээгээд буй корона вирусаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Голомт цогцолбор сургуулийн хамт олонд талархлаа илэрхийлье.
