Налайх дүүрэг

СИТИ БАЗ КОНСАЛТИНГ ХХК-ИЙН НАЛАЙХ ДАХ САЛБАР U-MONEY КАРТ ЦЭНЭГЛЭХ ЦЭГ БОЛОН ӨРГӨЖЛӨӨ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК-ийн Налайх дүүрэг дэх салбар U-Money КАРТ ЦЭНЭГЛЭХ ЦЭГ болон өргөжиж, тогтмол үйл ажиллагаатай боллоо. Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн цахим картын хэрэглээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
Карт цэнэглэх цэгийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн засаг даргын орлогч Х. Анхбаяр, Сити Баз Консалтинг компаний Гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан, Хяналт шалгалт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Баатаржав, СБАА хэлтсийн дарга Д.Нармандах нарын албаны зочид оролцлоо.

Сити Баз Консалинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан: "Налайх дүүрэгт U-Money КАРТ ЦЭНЭГЛЭХ ЦЭГИЙГ хэрэглэгчдэд улам ойртуулж, тав тухтай, хурдан шуурхай, соёлтой үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдлээ. Мөн түүнчлэн шинэ төрлийн коронавируст халдварын улмаас улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед налайх дүүргийн 10 гаруй иргэнийг ажлын байраар хангаж нэг ч гэсэн айл өрхийн орлого нэмэгдэх болсонд баяртай байна" гэв.
Мөн энэ үеэр Сити Баз Консалтинг ХХК-иас Налайх дүүргийн Онцгой комисс болон 8 хорооны өрх толгойлсон, ахмад настан, бага насны хүүхэдтэй 16 айл өрхөд амны хаалт, гар ариутгагч, спирт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн болох Монгол уураг зэргийг хандивлалаа.


Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр: "Налайх дүүрэг бол урдаас болон зүүнээс ирж буй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бүх замын зангилаа болж байгаа эрсдэлтэй бүс нутагт тооцогдож байгаа учир биднийг хариуцлагатай, нягт нямбай ажиллахыг шаардаж байна. Дүүргийн Онцгой комисс 54 хүний бүрэлдэхүүнтэй, ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд түүнчлэн 1600 гаруй төрийн албан хаагч нар 8 хороо тус бүрт эргүүл хийн, иргэдэд заавар, зөвлөмж өгөн ажиллаж байна. Шинэ төрлийн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Онцгой комисс болон иргэдэд тусламж үзүүлж байгаад дүүргийн удирдлага, онцгой комиссын нэрийн өмнөөс Сити Баз Консалтинг ХХК-ийн хамт олонд талархснаа илэрхийлж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар хот орчмын 13 чиглэлээс Налайх дүүрэгт 4 ААНБ-ийн 20 гаруй автобус 3 чиглэлд өдөрт дунджаар давхардсан тоогоор 5600 зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна.

Хуваалцах: