Налайх дүүрэг

ДАДЛАГА СУРГУУЛЬД ОРОЛЦОЖ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЛАА

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо.
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилсэн юм.
Тус дадлага сургуульд Налайх дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцож, цагийн байдалд ажиллалаа.

Монгол Улсад коронавирусын халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийг аюулгүй байх орчныг бүрдүүлэхийн тулд илүү зохион байгуулалттайгаар ажиллах нь чухал учраас дадлага сургуульд дүүргийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Онцгой комиссын гишүүд оролцож, туршлага хуримтлууллаа.

Дадлага сургуулилтаар цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Хуваалцах: