Налайх дүүрэг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС НҮҮРНИЙ ХААЛТ ЗЭРЭГ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСЭЭР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр өндөрлөлөө.
Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус дадлага сургуулилтад цахимаар хамрагдаж, "Ковид-19" халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр мэдээлэл авч, цагийн байдалд ажилласан юм.

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын дараа онцгой энэ цаг үед өндөр үүрэг хүлээн ажиллаж буй Онцгой байдлын хэлтэст дүүргийн Онцгой комиссоос хамгаалах хувцас хэрэглэл, нүүрний хаалт зэргийг хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд анх удаа өргөн хэмжээнд цахимаар зохион байгуулагдсан дадлага сургуулилтад амжилттай оролцсон албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

 

 

Хуваалцах: