Налайх дүүрэг

2.3 КМ АВТО ЗАМЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ХИЙГДЭЭД БАЙНА

Налайх дүүрэгт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлууд хийгдэж байна.
Үүний нэг нь авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НАЗХГ-ын дарга Б.Индра нар Налайх дүүрэгт ажиллаж Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны Замчины төмөр замын 5 шар байшин хүртэлх 4,4 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж үүрэг чиглэлийг өглөө.


Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх сарын 15-нд нээхээр төлөвлөн шаргуу ажиллаж байна.
Замын ажлын газар шорооны ажил 90 хувь, зам хөндлөн гарсан шилэн кабель, цахилгааны шугамын ажил 100 хувьтай хийгдээд байгаа ба замын бродюрын ажил эхэлснийг гүйцэтгэгч компанийн зүгээс танилцууллаа.
Хотын даргын зүгээс ажлын явцад байнга хяналт тавьж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр хугацаанд нь багтааж ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

 

Хуваалцах: