Налайх дүүрэг

ТӨГСӨГЧДИЙН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДАВТЛАГА ЭХЭЛЛЭЭ

БСШУС-ын сайдын А/220 тоот тушаал гарсантай холбогдуулан Дүүргийн ерөнхий боловсролын Голомт цогцолбор сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль, Үндэсний лаборатори 119-р сургууль, 103-р сургуулийн хамт олон сурагчдынхаа давтлагыг үр дүнтэй, эрсдэлгүй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, Дүүргийн боловсролын хэлтсээс зөвлөн туслаж, хяналт тавьж хамтран ажиллалаа.
Давтлага 1 сар үргэлжилнэ.

2020 онд дүүргийн хэмжээнд 228 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд 1 сурагч 3-7 хичээлээр шалгалт өгөх юм.
Давтлагыг сурагч, эцэг эхийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын орчны халдвар хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд сургуулийн хамт олон хичээж ажиллаж байна. 

Эцэг эх, асран хамгаалагчид Та бүхэн хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө сургууль, багш нартайгаа хамтран хариуцлагатай ажиллахыг уриалж байна.

ХҮҮХЭД БҮРИЙН АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА!

Хуваалцах: