Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД 3 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар 05 сарын 12-нд дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээр тойрч зарим хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг шалгалаа.

Энэ онд Налайх дүүргийн зарим хороодод ахмадын Соёл амралтын төв баригдана.


3 дугаар хорооны Замчингийн хэсэгт байрлах ашиглагдахгүй байгаа Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байшин, мөн хорооны байрны хажууд байрлах хуучин хорооны ашиглагдахгүй байрыг засварлан Ахмадын төв байгуулахаар төлөвлөсөн.
Үүний зэрэгцээ тус хороонд нийтийн халуун усны байр барихаар төлөвлөж байна.
Эдгээр ажлуудыг шуурхай эхлүүлэхэд анхаарч ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар холбогдох хүмүүст анхаарууллаа.

Мөн энэ үеэр иргэдийн бүлэг нийтийн эзэмшлийн талбайд хог цэвэрлэгээ хийж явахтай таарч, санал хүсэлтийг нь сонслоо.
Иргэд хорооны урд хэсгийн хоосон талбайд хог хаягдал, хуучин хувцсаа шатаах зэрэг үйлдэл гаргадаг гэдгийг хэлж байв.


Тиймээс гудамж талбайдаа ил задгай хог хаяхгүй байж, хотын соёлт иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

 

Хуваалцах: