Дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдаж дараах асуудлуудыг авч хэлэлцлээ.
1. Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааны талаар Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч Ж.Энхтөр танилцуулав.
Дүүргийн Засаг даргын зүгээс иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагатай үйл ажиллагаагаа илүү уялдуулж төлөвлөх, нэн ялангуяа Улаан загалмайн үйл ажиллагаатай нягт уялдаатай байх ёстойг анхааруулж санал хэлэв.
Дараагаар нь:
2. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр судалгааны багаас боловсруулсан дүүргийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөл
3. Улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаар авч хэлэлцлээ.