Налайх дүүрэг

123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 123 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгорсүрэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, тус цэцэрлэгийн багш, ажилчид оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: "Өнгөрсөн оноос эхлэн энэ асуудлыг хөөцөлдсөний эцэст өргөтгөлийн ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Өргөтгөл баригдсанаар нэмж 100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Налайх дүүрэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг шинэчлэх асуудалд жинтэй хувь нэмрээ оруулж буй Япон улсын Засгийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Гүйцэтгэгч компанийн хамт олон маань хугацаанд нь чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье" гэв.


123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг "Профэшнал сивил инженеринг констракшн" ХХК хийж гүйцэтгэхээр ийнхүү өнөөдрөөс ажлаа эхэллээ.

 

 

Хуваалцах: