Налайх дүүрэг

АРВАН ШАРЫН АВТО ЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ХЭСЭГЧЛЭН НӨХЛӨӨ

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн Ажлын албаны дарга А.Туяабаатар нар дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Онцгой байдлын хэлтсийн урд талаас 8 дугаар хорооны 10 шарын 51 дүгээр байр хүртэлх авто замын эвдрэлийг Улаанбаатар хотын Авто зам, засвар арчлалтын компани хэсэгчилэн нөхөж засварлаж байна.
Жил бүр 6-7 дугаар сард нийслэлийн хэмжээнд эвдрэл гэмтэлтэй авто замыг нөхөх ажлыг зохион байгуулдаг. Энэхүү ажлыг хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу төвийн дүүргүүдийн зам засвар арчлалтын ажлыг хариуцан гүйцэтгэдэг УБАЗЗА ХК 600 мкв авто замыг нөхөн засварлаж байна.

Дүүргийн Засаг даргын зүгээс засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхийг сануулсан юм.
Иймд иргэд, зорчигчид та бүхнийг авто зам засварын ажлыг хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Дашрамд дурдахад тус замын зураг төсвийн ажил хийгдсэн бөгөөд ирэх жилээс үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх юм.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Хуваалцах: