Налайх дүүрэг

ЗАМЧНЫ НЭГДҮГЭЭР ГУДАМЖНААС 36 ДУГААР ГУДАМЖ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжнаас Замчны 36 дугаар гудамж хүртэлх авто замын барилгын далангийн ажил эрчимтэй хийгдэж байна.

Тус авто замын барилгын ажлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар "БСМ" ХХК, "ЗБИБ" ХХК-ийн түншлэл хийж гүйцэтгэж байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзах үеэр хугацаанд нь, хамгийн гол нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг сануулаад амжилт хүслээ.

Энэ жилдээ Замчны 1-ээс 36 дугаар гудамжны ар тал хүртэл зам баригдаад дуусах бөгөөд хийгдсэн зураг төсвийн дагуу ирэх жилээс үргэлжлэл хэсэг буюу 208 дугаар цэцэрлэгээс МТ шатахуун түгээх станцтай нийлүүлэх юм.

Тиймээс асфальт хучилтаас үргэлжлээд 200 метр орчим газрыг сайжруулсан шороон зам болгож, хайрга дэвсэж, тэгшилж ажиллахыг гүйцэтгэгч компанид уламжиллаа.

2017 онд дүүргийн төв авто замуудаа бүрэн шинэчилсэн бол 2018 оноос эхлэн үе шаттайгаар хороодын авто замыг өргөтгөн шинэчилж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Хуваалцах: