Налайх дүүрэг

ХАШААГАА ДУР МЭДЭН ТАТАЖ СУНГАЖ БАЙГАА АЙЛ ӨРХӨД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн Ажлын албаны дарга А.Туяабаатар нар өнөөдөр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хороодод ажиллалаа.
Энэ үеэр хэсгийн ахлагч нартай уулзаж, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг сонсон, газар дээр нь холбогдох байгууллагын удирдлагуудыг дуудаж үүрэг чиглэл өглөө.

8 дугаар хорооны зам дагуух нүхийг дарж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэхийг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т даалгасан бол, дураараа хашаагаа татаж сунгаж барьж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох зөрчил гаргасан айл өрхөд шаардлага тавихыг Газрын албаны даргад санууллаа.
Мөн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т шугам сүлжээний засвар, зарим айл өрхийн бохирын шугам задарсан асуудалд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тус тус үүрэг болголоо.

 

Хуваалцах: