Налайх дүүрэг

СҮҮДРЭВЧТЭЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дүүрэгт улирлын шинж чанартай сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн төлөөлөл өнөөдрийн дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай уулзлаа.
Тус иргэдийн зүгээс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх хүсэлтийг уламжилсан юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ:
"Засгийн газрын тогтоолын дагуу 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан дүүргийн зүгээс ямар нэг шийдвэр гаргах боломжгүй. Өнгөрсөн жилүүдэд та бүхний хүсэлтийг харгалзан үзэж нэг стандарт тогтоон Бүс нуур, Их ам зэрэг байршлуудад сүүдрэвчтэй худалдааг явуулж байсан. Намар үйл ажиллагаагаа зогсоохдоо зарим газрууд нь хог новшоо ч ачиж цэвэрлэхгүйгээр үлдээгээд явсан байсан. Ингэж байгаль орчиндоо өөриймсөг бус хандаж үйл ажиллагаа явуулна гэвэл өрөөсгөл ойлголт юм" гэв.


Дүүргийн Засаг даргын зүгээс улс, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох чиглэлийг авсны үндсэн дээр холбогдох дүрэм журмын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо.

Хуваалцах: