Налайх дүүрэг

2021 ОНЫ 12 ДУГААР САРД 850 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ОРДОН БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРНО

Налайх дүүргийн 7 дугаар хороонд 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон хэлтэс, хороодын удирдлагууд, Соёлын ордны хамт олон, гүйцэтгэгч компани, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Соёлын ордны барилгын гүйцэтгэгчээр "Golden Light" групп шалгарсан бөгөөд 2021 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уг ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүсэж үг хэллээ.


Дашрамд дурдахад гүйцэтгэгч компани болон "Golden Light" групп нь барилгын салбарт 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай хамт олон бөгөөд үр дүнтэй, чанартай хийж гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгнө гэв.
7 дугаар хорооны нутаг дэвсгэр Өвөршандын урд талбайд 850 хүний суудалтай Соёлын ордон баригдахаас гадна Нутгийн удирдлагын ордон баригдах юм.

 

 

Хуваалцах: