Налайх дүүрэг

ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНЫ НИСЭХИЙН ХЭСЭГТ УС ТҮГЭЭХ ЦЭГ БАРИГДАЖ БАЙНА

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн хэсэгт шинээр худаг барих төсөл хэрэгжүүлж байна.
Тус үйл ажиллагаатай газар дээр нь дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, гүйцэтгэлд хяналт тавилаа.

Дөрөвдүгээр хорооны хувьд 1900-гаад өрхийн 7300 орчим иргэн амьдардаг бөгөөд хүн амын нягтрал ихтэй, ус түгээх байрууд нь насжилт өндөртэйн зэрэгцээ худаг уст цэг дутагдалтай байсан юм.
Өнгөрсөн онд Засаг даргын Явуулын өрөөний үйл ажиллагаагаар иргэдийн зүгээс ус түгээх байрны хүртээмжийг нэмэгдүүлэх санал хүсэлтийг уламжилсны дагуу ийнхүү олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулан Нисэхийн хэсэг 24-60 дугаар гудамжинд стандартад нийцсэн, байнгын ажиллагаатай ухаалаг худаг баригдаж байна.
Нисэхийн 24-60 дугаар гудамжинд байрлах айл өрхүүд хамгийн хол нь 1 км-ын зайнаас усаа авдаг байсан бөгөөд энэхүү худаг ашиглалтад орсноор 350 орчим айл өрх ундны цэвэр халуун, хүйтэн усаар хангагдах боломж бүрдэж байна.
Одоогоор ажлын явц 50 орчим хувьтай хийгдэж байгаа бөгөөд 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

 

Хуваалцах: