Налайх дүүрэг

"ХОГГҮЙ АЯЛАЛ ГОЁ" УРИАЛГАД НЭГДЭЖ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛЦГААЯ

Дэлхий нийтээр үүсэн буй цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 2020 онд нийслэлийн Аялал жуулчлалын газраас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орныхоо соёлын өв уламжлал бүхий түүхэн дурсгалт газруудаар аялах, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай, байгальд ээлтэй, хог хаягдалгүй аяллыг дэмжих зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, зүй зохистой, хариуцлагатай аялах уриаг дэвшүүлж "ХОГГҮЙ АЯЛАЛ ГОЁ" аяныг эхлүүлж байна.
Аялж зугаалахдаа хогоо хаяхгүй байгальд ээлтэй аялах соёлыг хамтдаа хэвшүүлцгээе!
Хариуцлагатай, ул мөргүй аялцгаая!! 

Хуваалцах: