Налайх дүүрэг

"ХОГГҮЙ АЯЛАЛ ГОЁ" АЯНЫ СУРТАЛЧИЛГАА НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЭРЭЛЖИЙН БҮС НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн.

Тус аяны нөлөөллийн арга хэмжээг дүүрэгтээ, тэр дундаа Горхи Тэрэлжийн чиглэлд зохион байгууллаа.

Аяны сурталчилгаа, нөлөөллийн багийн гишүүдийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, JCI олон улсын байгууллагаас хамтран Горхи Тэрэлжийн чиглэлийн аялал жуулчлалын бүс нутгаар “Хоггүй аялал гоё” нөлөөллийн аяныг зохион байгуулсан юм.

Мөн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаар шалгалт зохион байгуулж, мэдээлэл хүргэлээ.

Байгальд ээлтэй хоггүй аялцгаая.

Хариуцлагатай, ул мөргүй аялцгаая!!

 

Хуваалцах: