Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр дүүргийн Засаг даргын зөвлөлийн 5 дугаар хуралдаан боллоо.
Ээлжит зөвлөлийн хурлаар 2 болон 4 дүгээр хороог задалж, шинээр 8, 9 дүгээр хороо байгуулах тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Одоо байгаа хороодын хүн ам, байршил зэрэг олон нөхцөлийг харгалзан үзэж байгаа бөгөөд зөвлөлийн хурлаас дахин өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, тооцоо судалгааг нарийвчлан гаргах нь зүйтэй гэж үзээд дэмжлээ.
Хороодыг хувааснаар иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, ачааллыг тэцвэржүүлэх, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлаж буй бөгөөд холбогдох төрийн дээд байгууллагуудад саналаа явуулахаар болсон юм.
Мөн хурлаар нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 1 дүгээр улирлын дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон Засаг даргын Явуулын өрөөг зохион байгуулсан тайлан зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.


Хуваалцах: