ИРГЭДЭД УТСААР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт зохион байгуулдаг билээ
Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой юм.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР