Налайх дүүргийн 7-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 280 хүүхдийн багтаамжтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын явцтай УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар танилцлаа. Барилгын ажил 70 орчим хувьтай явагдаж байгаа ч төсвийн тодотголоор санхүүжилт нь эрс танагджээ. Мөн дулааны шугам сүлжээ татах зэрэг дэд бүтцийн ажлууд хүлээгдэж буйгаас болоод барилгын ажил удаашралтай байгааг холбогдох яамд, агентлагуудад уламжилж гарц шийдлийг олох тул хүйтрэхээс өмнө барилгын ажлаа үргэлжлүүлж байхыг гүйцэтгэгч компанид хэлж, харилцан ойлголцлоо.