Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Нэг залуу-Нэг санаачилга” залуучуудын сарын аяны хүрээнд 2020 оны 09 сарын 09-ын өдөр Налайх дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Дүүргийн хэмжээнд залуучуудын чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ түүний хэрэгжилт, цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, залуучуудад тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргах зорилгоор зохион байгуулагдсан тус уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Салбар зөвлөлийн тэргүүн Ч.Раднаабазар, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Наранбаяр болон бусад гишүүд оролцлоо. Мөн хурлын үйл ажиллагааны зочноор Налайх дүүргийн 3-р хорооны иргэн Н.Мандуул, Монголын Урлагийн ажилтны холбооны төлөөлөл хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан ба хороо бүрт “Залуучуудын зөвлөл” байгуулан, өсвөр үе залуучуудыг соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах мөн “Залуучуудын элч”-ийг шалгаруулах үйл ажиллагааны талаар хэлэлцсэн.

Түүнчлэн салбар зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гишүүнчлэлийн үнэмлэх гардуулав.

 

 

Хуваалцах: