Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна.
Өнгөрсөн удаад Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр болох "Таван толгой түлш" ХХК-д нээлттэй ажлын байр зарлагдаж, 250 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдсан. Мөн ажилд орох хүсэлт гаргасан 100 иргэн "Таван толгой түлш" ХХК-д үйлдвэрлэлийн дадлага хийж байна.
Тэгвэл энэ удаад дараах ажлын байрнуудад ажилтан шалгаруулж авах юм.
Ажилд орох хүсэлтэй иргэд дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.