Налайх дүүрэг

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болох дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, байгууллагын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрөөс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Налайх дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, 6 дугаар хороо, “Горхи Тэрэлжээ аваръя” аялал жуулчлалын холбоотой хамтран ажилласан юм.

Хэлэлцүүлгийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж үг хэллээ.

Хэлэлцүүлэгт холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тулгамдаж буй асуудлуудыг харилцан ярилцаж, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар санал бодлоо хуваалцсан.

Аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн төлөөллөөс дараах саналуудыг гаргаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Үүнд:

1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт их байгаа тул газар олголтыг цэгцлэж, хэт төвлөрөл үүсгэхгүй байх талаар дээд шатны байгууллагад уламжлах

2. Туул, тэрэлж голын эрэг орчмыг хамгаалалтанд авч, машин оруулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх

3. Отоглох цэг байгуулах асуудлыг шийдвэрлэх

4. Хөрсний доройтлыг бууруулах арга хэмжээ авч ажиллах

5. Аж ахуйн нэгж байгууллагууд стандартаа хангаж ажиллах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх

6. Газар олголтын талаарх мэдээллийг нийтэд ил болгох

7. Хогны гэрээг жилээр байгуулж, төлбөр авдаг. Улирлын чанартай ажилладаг аж ахуйн нэгжийн хогны төлбөрт анхаарах зэрэг чиглэлээр санал гаргасан юм.

Цаашид Аж ахуйн нэгж байгууллага стандартаа хангаж ажиллах, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, харилцан хариуцлагатай ажиллах, Хог цэвэрлэгээ, тээвэрлэлтэд оролцоогоо нэмэгдүүлэх, Эко орчин бүрдүүлэх, Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой чиглэл баримтлан ажиллах, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөллөөс гарсан саналыг дээд шатны байгууллагад уламжлан, шийдвэрлүүлэх боломжийг судлахаар шийдвэрлэлээ.

 

 

Хуваалцах: