Налайх дүүрэг

НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ, ТОГТООЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчдийг бүртгэж, тогтоолыг гардуулан өглөө.

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Иргэд, сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох юм.

 

Хуваалцах: