Налайх дүүрэг

"АХМАД ТАРИАЛАНЧ-АЛТАН НАМАР" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Налайх дүүргийн Ахмадын холбооноос "Ахмад тариаланч-Алтан намар" өдөрлөгийг дүүргийн төв талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ахмад тариаланчдын ургацын дээжтэй танилцаж, амжилт хүслээ.

Үржил шимт хөрс шороонд тарьж ургуулсан ургацын дээжээ үзэсгэлэн худалдаанд гаргаж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.

Дүүргийн Ахмадын холбооноос өдөрлөгт оролцсон ахмадууддаа талархал гардуулан өгсөн юм.

 

 

Хуваалцах: