Налайх дүүрэг

7 ДУГААР ХОРООНЫ “АЯНЫ БОГЦ-ТАНАЙД ХОНОЁ” ЦҮНХНИЙ АЯН НИЙСЛЭЛД САЙН ТУРШЛАГААР ШАЛГАРЛАА

Харилцан суралцах арга зүйг ашиглан “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн түвшинд 2020 оны долоодугаар 2-оос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлснээс нийт 27 сайн туршлага шалгарсан байна. Үүнээс Налайх дүүргийн 7-р хорооны “Аяны богц-танайд хоноё” цүнхний аян сайн туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарч, иж бүрэн компьютероор шагнагдсаныг форумын үеэр гардуулсан байна.

7 дугаар хорооны Ажлын албаны хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

Хуваалцах: