Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Та бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, боловсролын салбарт эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье.

Та бүхнийхээ соён гэгээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсэж, эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Эрдэм номын буян дэлгэрэх болтугай!

ХҮНДЭТГЭСЭН:

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЧОЙЖИНСАМБУУГИЙН РАДНААБАЗАР

Хуваалцах: