Налайх дүүрэг

ХАРЬЯАЛАХ БАЙГУУЛЛАГАГҮЙ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дүүргийн ЗДТГ, ХХҮХ-ээс хамтран жил бүр Ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийнхээ харьяалах байгууллагагүй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу 10 сарын 05, 06-ны өдрүүдэд найман хорооны 2900 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр /10.05/ 1,2,3,8 дугаар хорооны ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир болон дүүргийн удирдлагууд оролцож, ахмад настан, азай буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ: "Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу насаа зориулан ачааны хүндийг үүрч ирсэн ахмадууд, азай буурлуудаа хүндэтгэх нь бидний үүрэг юм. Та нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэлээ.

Мөн тус үйл ажиллагаанд МУГЖ Ж.Алтанцэцэг, МУСТА Т.Баттогтох нарын уран бүтээлчдээс гадна дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.

Маргааш буюу 10 сарын 06-ны өдөр 4,5,6,7 дугаар хорооны харьяалах байгууллагагүй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

 

 

Хуваалцах: