Налайх дүүрэг

ХАРЬЯАЛАХ БАЙГУУЛЛАГАГҮЙ 3000 ШАХАМ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүр Ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийнхээ харьяалах байгууллагагүй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу өнөөдөр 4, 5, 6, 7 дугаар хорооны ахмадууддаа хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир болон дүүргийн удирдлагууд оролцож, ахмад настан, азай буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Баттулга өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн томоохон ажлууд болох ахмад настнууд руу чиглэсэн бодлого үйл ажиллагааг товч танилцуулсан юм.

Мөн МУГЖ Ж.Алтанцэцэг, МУСТА Т.Баттогтох нарын уран бүтээлчдээс гадна дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.

 

 

Хуваалцах: