Налайх дүүрэг

НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА

2020 оны 10 сарын 09-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.

Уулзалтаар Паркийн дарга С.Батжаргал паркад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын зорилтын талаар танилцуулаад Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт болон холбогдох дүрэм журмуудыг гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Мөн Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Паркийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай холбогдож, төслийн үйл явцад дэмжлэг авахыг зөвлөлөө.

 

 

Хуваалцах: