Налайх дүүрэг

ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Энэ өдрийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Налайх эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, УИХ-ын гишүүн С.Амарсайханы ажлын алба хамтран Соёлын ордонд ‘’Хамтдаа хамгаалъя’’ анхдугаар чуулганаа 400 гаруй охидуудын хамтаар зохион байгууллаа.

Чуулганд УИХ-ын гишүүн С.Амарсайхан Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон бусад төлөөлөл оролцсон юм. Хамтдаа хамгаалъя анхдугаар чуулганаар охидын өмнө тулгамддаг асуудал, өнөөгийн нөхцөл байдал” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга зам, шийдэл” энэ асуудалд зөвхөн төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо хүргээд байх биш төр засаг анхаарах болсон цаг гэдгийг ирсэн зочид онцолж байсан юм. Монгол улсын нийт хүн амын 50,8 хувь нь эмэгтэйчүүд тэдний 490 гаруй мянга нь 15 нас хүрээгүй охид байна. Тэдний төлөөлөл болсон охид дуу хоолойгоо хүргэж бид айх айдасгүй нийгэмд амьдарч монгол улсын хүүхдүүдийн эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд цаг алдалгүй ажиллаж, хүчин чармайлтаа сайжруулаасай хэмээн хүүхдүүд бид чин сэтгэлээсээ хүсч гэсэн юм.

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Хамтдаа хамгаалъя анхдугаар чуулганаа зохион байгуулж Налайх дүүргийн 400 гаруй охид чуулж өөрсдийн дуу хоолойгоо төр засагтаа хүргэлээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

 

 

Хуваалцах: