Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй бүрэн эрхийн хугацаанд баг хамт олноороо зорьсноо бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн өндөр амжилт бүтээлийн он жил болсныг онцлон тэмдэглээд амжилт хүслээ.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар илтгэлээ эхлэхийн өмнө баг болж хамтран ажилласан нийт төлөөлөгч болон хамтран ажилласан баг хамт олондоо талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр 2016-2020 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа онцлон танилцуулав.
Дараагаар нь ИТХ-ын Ажлын хороодын хуралдаанаас Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлттэй холбоотой гаргасан санал дүгнэлтийг тус бүр танилцуулсан юм.
Чуулганаар Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэлгээ өглөө.
Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө 2016-2020 онд баг болж ажилласан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд талархлаа илэрхийлж амжилт хүсье.