2020 оны II дугаар ээлжийн цэрэг татлага Налайх дүүрэгт 10 сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хороодын хэсгийн ахлагч нарт 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах арга зүйн сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагт Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтаар Батлан хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хугацаат цэргийн албаны хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан дайчдыг хүлээн авах, хугацаат цэргийн албанд иргэдийг татах ажлыг зохион байгуулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр 8-н хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалтыг явууллаа.
Сургалтын төгсгөлд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат үүрэг, чиглэл өглөө.