Налайх дүүрэг

"АЛХАЛТ БА ЭРҮҮЛ МЭНД" СЭДЭВТ АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

Дэлхийн алхалтын өдрийг угтаж дүүргийн бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд “Алхалт ба Эрүүл мэнд” сэдэвт аяныг 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион явуулна.

Аянд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын бүх ажилтан, албан хаагчид оролцох бөгөөд ажилдаа өглөө, өдөр, оройд ирэх, явахдаа авто машингүй, явган алхах хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 21-ны өдрийн 10 цагт Соёлын ордны өмнөх талбайд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуваалцах: