2020 оны II дугаар ээлжийн цэрэг татлага Налайх дүүрэгт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Цэрэг татлагын үйл ажиллагаатай Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцан, цэрэг татлагын товчоогоор орж тэнцсэн залуустай уулзаж, амжилт хүслээ.
Энэ үеэр Налайх дүүрэг дэх МСҮТ-ийн захирал С.Мөнхбат Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөрийн хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх мэргэжлийн ахлагч бэлтгэх төв болон Налайх цэргийн хүрээний анги нэгтгэлүүдтэй хамтран 360 гаруй офицер ахлагч нарт мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, сургуулийнхаа сургалтын орчин, материаллаг баазыг танилцууллаа.
Налайх дүүрэгт цэрэг татлага 10 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд зохион байгуулагдана.
Иймд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан 18-25 насны залуус та бүхнийг 10 сарын 22, 23, 24-ний өдрүүдэд цэрэг татлагын товчоогоор орж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.